• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЛБА ХААГЧДЫГ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛЛОО

2022-09-26
ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЛБА ХААГЧДЫГ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛЛОО

Удирдах гурван албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах тухай мэдээллийг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдад нээлттэй зарлаж, шалгалтыг зохион байгууллаа. 

Тухайлбал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын даргын сул орон тоонд 6, Мөрдөн байцаах албаны Дэд, дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргын сул орон тоонд 5, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн даргын сул орон тоонд 3, нийт 14 алба хаагч өрсөлдөж, шалгалтыг энэ оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. 

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөр шалгалтын дүнг хэлэлцүүлэн баталгаажуулж, хамгийн өндөр оноо авсан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар удирдах албан тушаалд томиллоо.

Эх сурвалж: https://police.gov.mn/