• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-10-03
САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Алба хаагчдын спортын ур чадварыг нээн илрүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох, хөгжүүлэх, албаны шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны зааланд өнөөдөр /2022.10.03/ зохион байгууллаа.

     Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Тамир, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр нар болон зөвлөлийн гишүүд оролцлоо.

    Тэмцээнийн нэгдүгээр байрт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай  хэлтэс /102/, хоёрдугаар байрт Техник ашиглалтын хэлтэс, гуравдугаар байрт Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн эрэгтэйчүүд, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтэс,  Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ын холимог баг, хоёрдугаар байрт Шуурхай удирдлагын хэлтэс /102/, гуравдугаар байрт Техник ашиглалтын хэлтсийн эмэгтэй алба хаагчдын баг, шилдэг эрэгтэй тамирчнаар Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөр, шилдэг эмэгтэй тамирчнаар Шуурхай удирдлагын хэлтэс /103/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахмад Ц.Нямзаяа нар тус тус шалгарч, лаа.

    Тэмцээнд амжилттай нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

 

---ооОоо---