• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ ХАРЬЯА ТӨВ, ХЭЛТЭС, НЭГЖҮҮДИЙН ДУНД ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2019-06-05
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ ХАРЬЯА ТӨВ, ХЭЛТЭС, НЭГЖҮҮДИЙН ДУНД ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Улаанбаатар цагдаагийн хүрээ дэх албаны харьяа төв, хэлтэс, нэгжүүдийг хамарсан хөл бөмбөгийн тэмцээнийг энэ оны 6-р сарын 04-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 97-р сургуулийн талбайд зохион байгууллаа.

Тэмцээнд  албанаас 1, харьяа нэгжээс 2, нийслэлийн цагдаагийн газраас 1, төвийн 6 дүүрэг тус бүрээс 1, Багануур, Багахангай, Налайх дүүргээс 1 нийт 11 баг оролцов

            Уг тэмцээний шилдэг хаалгачаар Баянзүрх дүүргийн багийн хаалгач, а/а Б.Пунцагбалжир, шилдэг хамгаалагчаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн багийн хамгаалагч, а/а О.Ганзам, шилдэг довтлогчоор Хан-Уул дүүргийн багийн довтлогч х/ч Э.Цэрэнбат нар шалгарсан бол тэмцээнд оролцсон 11 багаас гутгаар байрт Баянзүрх дүүргийн баг, дэд байрт Хан-Уул дүүргийн баг шалгарч өргөмжлөл дурсгалын зураг, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр, тэргүүн байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, шилжин явах цом, мөнгөн шагнал, дурсгалын зургаар шагнуулав.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа.

Тэмцээнд оролцсон баг тамирчид.

Тэргүүн байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн баг.

Дэд байрт Хан-Уул дүүргийн баг,

Гутгаар байрт Баянзүрх дүүргийн баг,

Шилдэг хаалгачаар Баянзүрх дүүргийн багийн хаалгач, а/а Б.Пунцагбалжир,

Шилдэг хамгаалагчаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн багийн хамгаалагч, а/а О.Ганзам,

Шилдэг довтлогчоор Хан-Уул дүүргийн багийн довтлогч х/ч Э.Цэрэнбат.

Тэмцээний тоглолтын үеийн зурагнуудаас