• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020-11-10
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны үйл ажиллагаа, техник хэрэгсэлтэй танилцлаа.

Уг алба нь нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бүх талын арга хэмжээ авах, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, амь нас, эрүүл мэнд нь онц аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэх, дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах, шаардлагатай тохиолдолд улсын онц чухал болон хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон гэмт халдлагад өртөж болзошгүй бусад обьект, ачаа тээшийг түр хугацаагаар хамгаалах, нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааны үеийн хамгаалалт хийх, яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хуяглан хүргэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг алба юм.

Дээрх арга хэмжээ өнөөдөр /2020.11.09/ Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газарт зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр дэлхий нийтэд тархаад буй коронавирус /Ковид-19/-ийн тархалтаас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулж, тусгаарлах бүсэд хамгаалалтын үүргийг олон хоног гүйцэтгэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажилласан алба хаагчдад “Талархал”-ын бичиг гардуулан өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд нийт бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ:

“Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчид та бүхэн Улсын их хурал, Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хэв журмын хамгаалалт, коронавируст халдварын цар тахлаас шалтгаалан нэлээдгүй ажлын ачаалалтай ажиллаж байгаа ба цаашид нөхцөл байдал яахыг бид мэдэхгүй. Иймд хэв журмын хамгаалалтад ажиллаж буй алба хаагчид та бүхэн ар гэр, ахуй амьдралаа зохицуулан ажил үүргээ гүйцэтгэж, өөрийгөө болон гэр бүлээ цар тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж ажиллахыг анхааруулж байна” хэмээв.