• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦЕГ-ЫН ДАРГЫН ТУШААЛААР ТОМИЛЖ, ЦОЛ ОЛГОВ

2019-05-01
ЦЕГ-ЫН ДАРГЫН ТУШААЛААР ТОМИЛЖ, ЦОЛ ОЛГОВ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  Б/279 дүгээр тушаалаар Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн даргаар цагдаагийн дэд хурандаа Б.Баттулгыг томилж, хугацааны цагдаагийн хурандаа цолыг олгов. 

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын  албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан нар шинээр томилогдсон алба хаагчид цолыг гардуулж ажлыг хүлээлцүүллээ.  

 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХОЛБООНЫ ТӨВ