• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилж, цол олгов.

2019-06-18
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилж, цол олгов.

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны Б/438 дугаар тушаалаар Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтэст Э.Нинжбадгарыг систем хариуцсан инженер, А.Сүхжаргалмааг системийн шинжээчээр тус тус томилж цагдаагийн дэслэгч цол олгов.

   Шинээр томилогдсон алба хаагч нарт тушаалыг танилцуулж, цолыг гардуулах үйл ажиллагааг энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

      Шинээр томилогдсон алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.