• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-04-04
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга нарын нэгдсэн сургалт, зөвлөгөөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалтаар Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, чадавхжуулах зорилгоор "Байгууллагын соёл ба ажлын байрны зөөлөн ур чадвар", "Телекамерын системийг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд ашиглах", "Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа систем, программ хангамж" зэрэг сэдвүүдээр мэдлэг, оюунаа тэлж, менежментийн ухааны шинэлэг арга барилд суралцах юм.