• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт явдлын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт судалгааны тайланг хэлэлцлээ

2020-11-04
“Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт явдлын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт судалгааны тайланг хэлэлцлээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр тус албаны алба хаагчид болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, багш нарын хамт “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт явдлын шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт судалгааны тайланг арван нэгдүгээр сарын 3-ны өдөр хэлэлцлээ.

Судалгааны ажлыг гүйцэтгэхэд ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Цагдаагийн сургууль, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Монголын сан” төрийн бус байгууллага зэрэг байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач нартай хамтран ажилласан юм.

Хэлэлцүүлгээр тус судалгааны багийн ахлагч, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт болон ажлын хэсгийн гишүүд судалгааны дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Энэхүү судалгааг 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.