• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

2023-10-19
ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвтэй сургалтын чиглэлээр тус тус хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын дүн шинжилгээ судалгааны багуудад орон зайн дүн шинжилгээний “ArcGIS”, гэмт хэргийн хэтийн төлөвийг тодорхойлох “Системийн динамик загварчлал /Т-21/” программ хангамжуудыг нэвтрүүлэх, алба хаагчдыг дүн шинжилгээ хийх арга зүйд мэргэшүүлэх онол, практикийн сургалт зохион байгуулах,гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд техник, технологийн дэвшлийг ашиглах чиглэлээр хамтран ажиллана.

---ooOoo---