• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУД МОД ТАРЬЛАА

2023-05-27
ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУД МОД ТАРЬЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан залуу алба хаагчдыг мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор “Эрүүл бие-Зөв дадал” явган аяллыг зохион байгуулсан билээ.

Энэ үеэр алба хаагчид Нийслэлийн Налайх дүүргийн IV хорооны Их ам бүс нуурын зүүн чиглэлийн улсын чанартай авто зам дагуух хамгаалалтын ногоон зурваст 1000 ширхэг улиас, бургас мод тарив.

Мод тарьсан алба хаагчдын төлөөлөл хуулиар хүлээсэн тусгайлсан чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орон, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ зориулсан эрүүл ногоон орчин бүрдүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: https://police.gov.mn/