• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ" СЭДЭВТ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

2022-08-31

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас “Лиан Юун Ган” олон улсын форумыг цахим дугуй ширээний уулзалт хэлбэрээр зохион байгууллаа.

Цахим уулзалт өнөөдөр /2022.08.31/ болж, уулзалтад Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс, Камбожийн Хант Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс зэрэг дэлхийн 10 гаруй улс орны хууль сахиулах байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.

Энэ удаагийн цахим уулзалт нь "Хамтын ажиллагааны аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт" сэдэвтэй бөгөөд дээрх чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар оролцогч нартай санал солилцох зорилготой юм.

Дээрх цахим уулзалтад Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням, Интерполын үндэсний төв товчооны ажлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Эрдэнэхишиг нар оролцлоо.

Эх сурвалж: https://police.gov.mn/