• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭНИЙ УРАЛДААН, ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2022-06-01
“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭНИЙ УРАЛДААН, ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” арга хэмжээг өнөөдөр /2022.06.01/ амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын дунд гар зураг, буухиа, унадаг дугуйн уран жолоодлого, дартс, олс таталт зэрэг 7 төрлийн тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардуулахаас гадна тэмцээний 1,2,3 дугаар байрт шалгарсан хүүхдүүдийг гар утас, хичээлийн хэрэгсэл зэргээр шагнаж урамшуулсан юм.