• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2022-05-27
“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний үеэр Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэн цагдаагийн автомашины үзэсгэлэн, гардан тулаан, албаны нохойн үзүүлбэр, агаарын буулт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг үзэж сонирхохоос гадна урлаг, соёлын болон спортын олон хөгжөөнтэй уралдаан, тэмцээнд оролцоорой.

Арга хэмжээ 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тул хүүхдүүд та бүхэн минь ирж цагдаа ах, эгч нартайгаа нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой, хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээн өнгөрүүлээрэй.