• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“БАЙГАЛИА БҮТЭЭЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНД НЭГДЛЭЭ

2022-05-13
“БАЙГАЛИА БҮТЭЭЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Монгол Улсад Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Үүний нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчид нэгдэж, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг өнөөдөр /2022.05.13/ зохион байгууллаа.  

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын аманд байрлах “Цагдаа төгөл”-д 200, Тэргүүн хамба лам Д.Чойжамцын бүтээж буй бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд 280 суулгацыг тарьлаа.

Хамтдаа байгалиа бүтээе.

 

---ооОоо---