• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

2020-03-02
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол, мэргэжилтэй /эрэгтэй/ иргэдийг эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа жолооч, Дотоодын цэргийн эргүүлчин, харуулчин, жолооч албан тушаал /ажлын байр/-д шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна. 

Иймд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд: Мэдээллийн технологи, холбооны чиглэлийн бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг офицер албан тушаал /ажлын байр/-д, бүрэн дунд боловсролтой, хугацаат цэргийн албыг биеэр хаасан, жолооны ВС ангилалтай иргэдийг цагдаа /холбооны техникч/ албан тушаалд тус тус ажиллах сонирхолтой иргэд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор Цагдаагийн ерөнхий газрын төв байрны 101 тоот өрөөнд бичиг баримттай ирж бүртгэл, судалгаанд хамрагдахыг урьж байна. Холбогдох утас: 70191406.

 

 

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА