• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ЦОЛЫГ ГАРДУУЛАН ӨГӨВ.

2020-02-14
ЦАГДААГИЙН ЦОЛЫГ ГАРДУУЛАН ӨГӨВ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар цагдаагийн хошууч Б.Саруулыг тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилж, хугацааны “цагдаагийн дэд хурандаа” цол;

Мэдээллийн технологи, холбооны төвийн шуудан хүргэгч, цагдаагийн дэд ахлагч Г.Чимэдноровыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Телехяналтын ашиглалтын тасгийн телехяналтын ашиглалт хариуцсан инженерээр дэвшүүлэн томилж, “цагдаагийн дэслэгч” цол олгосныг тус албаны даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

Албан тушаал дэвшиж, цагдаагийн цол шагнагдсан алба хаагчдад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.