• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-18
“САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024 оны 1 дүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөн (2024.04.17)-ийг зохион байгуулж, 3 байршлаас 103 алба хаагч хамрагдлаа.

 Зөвлөгөөний үеэр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн ахлах инженер, цагдаагийн хошууч Т.Мягмаржав “Хариуцлагатай алба хаагч”  сэдвээр өөрийн ажил, амьдралын цаг зохион байгуулалт, Кибер аюулгүй байдлын хэлтсийн систем хариуцсан инженер-дадлагажих ажилтан Х.Тэнгис “Тусгал” сэдвээр өөрсдийн туршлага, хүсэл тэмүүлэл, зорилгоор мэдээлэл хийж, ярилцлага зохион байгууллаа.  

Мөн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн  алба хаагчдаас энэ оны 01 дүгээр улирлын байдлаар гаргасан сахилга, ёс зүйн байдал, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээллийг хэлэлцүүлж, тус албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар энэ жилдээ “Хандлагаа өөрчилж, Хариуцлагатай алба хаагч байцгааяуриалгыг дэвшүүлж, сахилга, хариуцлагын сайжруулах чиглэлээр үүрэг өглөө.

---ooOoo---