• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Р.ОТГОНЖАРГАЛ МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧИДТАЙ ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-03-06
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Р.ОТГОНЖАРГАЛ МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧИДТАЙ ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

 

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан бригадын генерал Р.Отгонжаргал Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчидтай зөвлөх уулзалтыг өнөөдөр /2024.03.06/ Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Зөвлөх уулзалтын үеэр бригадын генерал Р.Отгонжаргал “Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийж, санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд алба хаагчид Гаалийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцав.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон зөвлөлийн гишүүд, бие бүрэлдэхүүний төлөөлөл 81 алба хаагч оролцлоо.

 

 

---ооОоо---