• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2023-11-15
“Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дуудлага, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд түргэн шуурхай явуулж, иргэдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол нөхөн төлүүлэх боломжийг хангах зорилготой “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын Гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь энэ оны 11 дүгээр сарын 03-наас 12-ны өдрийн хооронд 102 тусгай дугаарын утсаар интернет банкны халдлага цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, фэйсбүүк цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдаж хохирсон иргэдийн нийт 81 дуудлага, мэдээлэл хүлээн авч, арилжааны холбогдох банкнуудтай хамтран нийт 74.500.000 төгрөгийн хохирол учирсныг шилжилт хөдөлгөөнийг нь нэн даруй, шуурхай хязгаарлан гэмт үйлдлийг таслан зогсоож, гэмт этгээдүүд гэмт хэргийн замаар олсон мөнгөн хөрөнгийг завших, иргэдэд хохирол учрахаас сэргийлж ажилласан байна.

Ийнхүү Цагдаагийн байгууллагад Прокурорын байгууллага, арилжааны банк, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч нараар бүрдсэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нээгдэж, 102 тусгай дугаарын утсаар болон фейсбүүкийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв пэйж хуудсаар дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллаж эхэллээ.

Эх сурвалж: https://police.gov.mn/