• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС, ТАСГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-29
ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС, ТАСГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлд программ хангамжийг ашиглан дүн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт өнөөдөр (2023.05.29) танхим, цахим хосолсон байдлаар зохион байгуулагдлаа.

Сургалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн удирдах 50 алба хаагч хамрагдаж, телекамерын хяналтын системийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэрхэн ашиглах, цагдаагийн байгууллагын радио холбооны технологийн шинэчлэл, цахим орчинд хүний эрхийг хангах чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

--oo00oo--