• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ШИРЭЭНИЙ ТЕННИС”-НИЙ АВАРГАА ШАЛГАРУУЛЛАА

2023-04-15
“ШИРЭЭНИЙ ТЕННИС”-НИЙ АВАРГАА ШАЛГАРУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчдын дунд Ширээний теннис-ний аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Нийслэл” ширээний теннисний клубтэй хамтран зохион байгууллаа. Нийт 12 нэгжийн 30 гаруй тамирчид оролцсон тус тэмцээнд ерөнхий шүүгчээр Олон Улсын шүүгч, спортын мастер Ж.Болд, шүүгчээр Олон Улсын шүүгч, спортын мастер Ш.Оюун, шүүгч Я.Даваа нар ажилласан.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: Мэдээллийн технологи, холбооны төвийн Цахим мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн бүртгэлийн ажилтан, цагдаагийн дэслэгч Ч.Чинзориг тэргүүн байр;

-Мөн төвийн Холбооны хэлтсийн радио холбооны ахлах инженер, цагдаагийн хошууч Г.Мөнххайрхан дэд байр;  

-Мөн төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн өгөгдлийн сан хариуцсан ахлах инженер, цагдаагийн хошууч Б.Золбоо гутгаар байр.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангийн архивч бүртгэгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Сарангэрэл тэргүүн байр;

-Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн мэдээлэл хүлээн авагч, дэслэгч С.Сүүнцэцэг дэд байр;

-Мөн төвийн Техник ашиглалтын хэлтсийн ахлах инженер, цагдаагийн хошууч Н.Даваажав гутгаар байранд шалгарч медалийн эзэд болцгоолоо.

Мөн удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдсан тэмцээнд Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Онон тэргүүн байр эзэлсэн.

Баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.