• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-05
МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллага Чанарын менежментийн нэгдсэн тогтолцоо ISO 9001:2015, Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001: 2013 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаатай холбогдуулан алба хаагчдад энэ төрлийн мэдлэг, ойлголт өгөх сургалтыг өнөөдөр /2023.04.05/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллага нь дээрх олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр:

Байгууллагын ил тод байдал, эрх мэдэл, чиг үүрэг, хариуцлагын тогтолцоо сайжирч, үргүй зардал буурна. Ажлын үр дүнтэй арга барил нэвтэрч цаг хугацаа, төсөв хөрөнгө, боломжит нөөцийг хэмнэж, бүтээмж нэмэгдэнэ.

Алба хаагч, ажилтны хувьд өөрийн ур чадвар, мэдлэгийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн иргэдийн хүсэж буй чанарт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай, бодитой хүргэж, мэдээлэл алдагдах, устах, халдлагад өртөх эрсдэлээс хамгаалагдах зэрэг ач холбогдолтой юм.

Сургалтад 85 байршлаас 559 алба хаагч цахимаар хамрагдлаа.

 

Эх сурвалж: https://police.gov.mn/