• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

БИЕИЙН ХҮЧ, ТУСГАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ, ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАХ, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-03-30
БИЕИЙН ХҮЧ, ТУСГАЙ ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ, ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ БЭЛТГЭЛ ХАНГАХ, МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ү.Очирбудаар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн алба хаагчдад биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах, сурган дадлагажуулах сургалтыг зохион байгуулсан. 

 Сургалтаар алба хаагчид “Цагдаагийн байгууллагаас албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль, эрх зүйн зохицуулалт, холбогдох журам, заавар, анхаарах асуудлууд”, “Цагдаагийн алба хаагчаас олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл /бусад/ техник хэрэглэх нь", “Албадлагын арга хэмжээ хэрэглэх үед хүний эрхийг хангах”, Цагдаагийн алба хаагчаас биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл /дадлага/, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэлтэй харьцах үеийн сэтгэл зүйн бэлтгэлжилт”, “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Буудлага үйлдэх үеийн дадлага, сургуулилт” зэрэг сэдвийг судалсан бөгөөд өнөөдөр (2023.03.30) алба хаагчдын төлөөлөлд гэрчилгээг гардууллаа.

 

---ооОоо---