• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-Г АШИГЛАХ БОЛСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-20
“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-Г АШИГЛАХ БОЛСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/208 дугаар тушаалаар “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан”-г ашиглах болсонтой холбогдуулан программ хангамжийн шалгуур үзүүлэлт, өгөгдлийн бүрдэлт, ашиглалтыг  сайжруулах чиглэлээр цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдыг дадлагажуулах, мэдээллийн нэгдсэн санд ажиллах чадварыг дээшлүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

Тус сургалт нь энэ оны  03 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-ийн ойлголт, санд гомдол мэдээлэл шинээр бүртгэх, гомдол мэдээллийн шийдвэрлэлт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүртгэл хийх, бүртгэл хийхэд гарч буй алдаа зэрэг сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна. 

Сургалтад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан 41 алба хаагч хамрагдаж, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, мэдээллийн нэгдсэн санд гарч буй зөрүүг хэрхэн зөвтгөх талаар арга зүйг эзэмших юм.

---ооОоо---