• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНААС АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ-УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-17
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН  АЛБАНААС АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ-УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр (2023.03.17) зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн ахмадууд Цагдаа Дотоодын Цэргийн Ахмадын Хороо, Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо үйл ажиллагаатай танилцаж, Оюуны оньс академийн захирал, сэтгэл зүйн ухааны доктор Б.Батчимэг “Өөрчлөлтөд та бэлэн үү” сэдвээр сургалтад хамрагдсан.   

Мөн “Сүлд” чуулгын дуучид болон Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын  уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.  

---ооОоо---