• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР “САР ШИНЭ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-02-14
АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР “САР ШИНЭ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын гэр бүлийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, алба хаагчдад эрүүл, чанартай хүнс бараагаар ажлын байранд нь үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Сар шинэ” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд 36 алба хаагч, тэдний гэр бүлийнхэн оролцож, хямдралтай үнээр сүү, цагаан идээ, хүнсний ногоо, бэлэг дурсгалын зүйлс, гэр ахуйн бараа болон үндэсний дээл хувцас, бараа бүтээгдэхүүнийг худалдаалав.

Арга хэмжээг тус албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хариуцан зохион байгуулж, энэ үеэр худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, хүнсний төрлийн зүйлсийн эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавин алба хаагчдад худалдан борлуулсан юм.

Дээрх арга хэмжээ нь алба хаагч, тэдний гэр бүлийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг дэмжсэн, алба хаагчдын цаг завыг хэмнэсэн үр дүнтэй ажил боллоо.

 

---ooOoo---