• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“СТАТИСТИК ТООН МЭДЭЭНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-12-12
“СТАТИСТИК ТООН МЭДЭЭНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

 Тус алба Хөдөө Аж, Ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран статистик тоо мэдээнд дүн шинжилгээ хийх, цаашдын чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлох арга зүйд алба хаагчдыг сурган дадлагажуулах чиглэлээр энэ оны  12 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд “Статистик тоон мэдээнд дүн шинжилгээ хийх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

 Сургалтаар алба хаагчид судалгааны арга зүйн үндсэн ойлголт, өгөгдлийн төрөл, онцлог, өгөгдөлд боловсруулалт хийх аргууд зэрэг нийт 6 сэдвийн хүрээнд мэдлэгээ бататгана.

 

---ооОоо---