• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-09-02
ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээллийн технологи, холбооны төвийн алба хаагчдын дунд шатрын аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 08 дугаар сарын 29-аас 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.  

Тус тэмцээний тэргүүн байранд Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамж хариуцсан ахлах инженер, цагдаагийн хошууч Г.Өлзийтөр, дэд байранд Холбооны хэлтсийн Хөдөлгөөнт холбооны тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Мөнхгэрэл, гутгаар байранд Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамж хариуцсан инженер, цагдаагийн дэслэгч Н.Жадамба нар шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт алба хаагчдад спортын өндөр амжилт хүсье.