• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ОЛС ТАТАЛТ”-ЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-06-24
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ОЛС ТАТАЛТ”-ЫН  ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллагын 101, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны аварга шалгаруулах “Олс таталт”-ын  тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээнд 26 анги, байгууллагын 189 тамирчид хурд хүч, авхаалж, самбаагаа сорьж өрсөлдсөнөөс Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар I, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба II, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс III байрт тус тус шалгарлаа.

---ооОоо---