• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХМАД АЖИЛТНУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-05-27
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХМАД АЖИЛТНУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цагдаагийн байгууллагын үе үеийн ахмад ажилчдын төлөөллийг өнөөдөр /2022.05.27/ ЦЕГ-ын хүндэтгэлийн танхим хүлээнд авч уулзлаа.

Энэхүү уулзалтад ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, МДШШУА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Цагдаагийн байгууллагын ахмадын холбооны тэргүүн, хошууч генерал Ч.Амарболд, МУ-ын гавьяат хуульч, хошууч генерал Д.Сандаг-Очир болон Завхан аймаг дахь цагдаагийн газрын ахмад ажилтнуудын төлөөлөл оролцож байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтаар цагдаагийн байгууллагын түүх, ажиллаж, хөдөлмөрлөж байсан үеийнхээ амжилт, ололтынхоо талаарх дурсамжаа хуваалцахаас гадна цагдаагийн байгууллагын музей болон виртуал музей, Сүлд чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхсон юм.

Эх сурвалж: https://police.gov.mn/