• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНЫ ДАЛБААГ ЗАЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2020-07-16
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН  АЛБАНЫ ДАЛБААГ ЗАЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/198 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Туг хэрэглэх журам”-ын 123.5.2 дахь хэсэгт зааснаар цагдаагийн төв байгууллагын харьяа албад, Нийслэлийн цагдаагийн удирдах газар тус тус далбаатай байж болох зохицуулалттай болсон.

Мөнх тэнгэрийн хөх өнгийн далбааны гол төв хэсэгт тус албаны таних тэмдгийг урласан бөгөөд энэхүү таних тэмдэг нь дараах утгыг илэрхийлнэ. Үүнд:

Итгэлцэл, үнэнч байдлын илэрхийлэл, үргэлж өндөр дээд, хөх тэнгэр мэт байхыг бэлгэдсэн цэнхэр өнгийн дэвсгэр бүхий ард иргэдийн амар тайван байдлыг найдвартай сахин хамгаалахыг бэлгэдсэн бамбайны төв дээд хэсэгт Монгол Улсын цагдаагийн албаны бэлгэдэл шонхор шувууг байрлуулсан бөгөөд уг бамбайны төв хэсэгт: Дэлгээтэй номын хуудсыг улаан, цэнхэр, улаан өнгөөр сум хэлбэртэй дүрсэлсэн нь шуурхай байдлыг илэрхийлж, ном нь мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээний ажлыг шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэн явуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, компьютерын дэлгэц ба түүний гол төв хэсэгт харилцаа холбооны антенн, радио долгионы болон интернетийн сүлжээний цацрагийг илтгэх дүрсийг байрлуулсан нь хязгааргүй орон зайд асар хурдтайгаар тархаж буй мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшлийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах утгыг тус тус илэрхийлэх ажээ.

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны далбааг залах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2020.07.16/ морин цагт болж, уг арга хэмжээнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа, Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригоо, Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Чинтөгс, Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн нар оролцов.