• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБАНЫ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-07-06
АЛБАНЫ ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус албаны 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурлыг өнөөдөр /2020.07.06/ цахимаар зохион байгууллаа.

Хурлыг нээж Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга,  цагдаагийн хурандаа О.Зоригт үг хэлж, хөтөлбөрийн дагуу  Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа “Албаны 2020 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан” илтгэл тавив.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын болон тус албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг хэлэлцэж, албаны даргаас цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар үүрэг, ажлын чиглэл өгсөн. Хуралд албаны харьяа 43 нэгжийн алба хаагчид оролцлоо.