• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"ХАРИЛЦАА- ХАНДЛАГА" ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2020-07-02

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд Хэрэг бүртгэх албанаас энэ оны 07, 08 дугаар сард зохион байгуулах “Харилцаа-Хандлага” үйл ажиллагааны нээлт 07 дугаар сарын 01-ний өдөр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд цахим онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

“Харилцаа-Хандлага” үйл ажиллагааны нээлтэд  Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог нар оролцож, алба хаагч нарт энэхүү үйл ажиллагааг  үр дүнтэй, идэвх санаачлагатай зохион байгуулах чиглэлээр мэдээлэл хийж, үүрэг, ажлын чиглэл өгсөн юм.