• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Өндөр амжилттай хүмүүсийн 7 сайн дадал

2019-09-27
Өндөр амжилттай хүмүүсийн 7 сайн дадал

Амжилттай хүмүүсийн өнөөдөр хаана байгаа нь тэдний дадал зуршлын үр дүн байдаг. Таны дадал зуршил таны зан төлөвийг 95% тодорхойлдог. Таны хийж хэрэгжүүлэх зүйлс таны тодорхойлсон дадал зуршлын чанараар тодорхойлогддог. Сайн дадал зуршлыг бий болгосноор та зорилгод чиглэсэн болж, амжилттай болж, тааламжтай сайхан амьдарч чадна.

Амжилттай хүмүүс дараах 7 сайн дадлыг хэрэгжүүлдэг.

Хүн төрөлхтний амжилт гэдэг ойлголтыг агуу сэтгэгчид, философичид дор хаяж 2500 жил судалсаар ирсэн байдаг. Шилдэг хүмүүс бүр сайн дадалтай байдаг. Хэрэв та хийж байгаа бүхий л зүйлдээ өндөр үр дүнтэй гүйцэтгэлтэй байхыг хүсвэл дараах 7 дадлыг хэрэгжүүлээрэй.

ЗОРИЛГОД ЧИГЛЭСЭН БАЙХ- Эхний алхам бол зорилгод чиглэсэн болох. Та энгийн зорилго өмнөө тавьж, өдөр тутмынхаа амьдралыг тодорхой болгож, бичгээр бичиж, түүндээ хүрэх хэрэгтэй. Өндөр амжилттай хүмүүс эрчимтэй зорилгод чиглэсэн байдаг. Тэд яг юу хүсч байгаагаа мэддэг бөгөөд түүнийгээ бичиж, бичсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг. Өдөр бүр төлөвлөгөөгөө хянаж, сайжруулдаг.

ҮР ДҮНД ЧИГЛЭСЭН БАЙХ- Амжилттай хүмүүсийн хэрэгжүүлдэг хоёр дахь дадал бол үр дүнд чиглэсэн байх. Үр дүнд чиглэсэн байдал нь хоёр туршлагыг агуулдаг. Эхнийх нь тасралтгүй байснаар та хийж байгаа зүйлдээ илүү сайн болж болно. Хоёр дахь туршлага нь цагийн менежмент. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хийх нэн тэргүүний зүйлсээ тодорхой болгож, дараа нь цаг хугацаагаа нэг зүйлд зориулж, анхаарлаа төвлөрүүлэх явдал. Бүхий л амжилттай хүмүүс үнэхээр эрчимтэй үр дүнд чиглэсэн байдаг.

ҮЙЛДЭЛД ЧИГЛЭСЭН БАЙХ- Таны хөгжүүлэх хэрэгтэй гурав дахь үндсэн дадал бол үйлдэлд чиглэсэн байх явдал. Энэ бол материаллаг амжилтанд хүрэх хамгийн чухал дадал. Түүнчлэн энэ бол ажлыг хурдан хийж дусгах чадвар. Тиймээс яаралтай байдлыг мэдрэх, үйлдэл хийхэд чиглэгдсэн хөгжүүлбэл зохих дадал юм. Юу ч хийсэн бай хурдан хийдэг байх нь амжилтанд хүрэхэд чухал хэмнэл юм. Та ажлыг хойш нь тавихаа больж, айдсаа даван туулж, хамгийн чухал зорилгодоо 100%хүрэхийн тулд чармайх хэрэгтэй. Зорилгод чиглэсэн байдал, үр дүнд чиглэсэн байдлыг зорилготойгоо хослуулснаар та гайхалтай амжилтанд хүрнэ.

ХҮМҮҮСТ ЧИГЛЭСЭН БАЙХ- Таны эзэмшвэл зохих дөрөв дэх дадал бол хүмүүст чиглэсэн байх. Таны амьдралын гол чухал харилцаа хаана явж байна вэ? Энэ бол тэвчээр, эелдэг байдал, хүсэл тэмүүлэл, ойлголцлыг өөртөө хөгжүүлэх шийдвэр юм. Амьдралын бодит аз жаргал бол бусад хүмүүстэй харилцах чадвараас хамаарах нь бий.

Сайн мэдээ гэвэл та шийдвэр гаргахдаа бусадтай харилцах харилцаагаа сайжруулж, гайхалтай хүн болж чадна. Аристотель “Та ямар ч дадлыг эзэмшсэн бай тодорхой хугацаагаар сургуулилж байж тухайн дадлыг суралцаж чадна” гэсэн байдаг. Та бусадтай харилцахдаа дасгал сургуулилт их хийхийн хэрээр гайхалтай хүн болж чадах ба гайхалтай хүн болох тэдгээр ур чадваруудыг эзэмшиж чадна.

ЭРҮҮЛ МЭНДЭД ЧИГЛЭСЭН БАЙХ-  Эрүүл мэндэд чиглэсэн байх. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөрийнхөө идэж байгаа хоол хүнсээ анхаарч, үргэлж зөв хоол хүнсийг зөв порцоор идэж байх хэрэгтэй. Тодорхой хугацаагаар дасгал хийж, тасралтгүй булчин бүрээ ажиллуулж, бие махбодио эрүүл залуу байлгах хэрэгтэй. Эцэст нь та амрах, өөрийгөө сэргээх, хоол хүнсээ дасгалтай хослуулах зэргээр сайн дадлуудыг эзэмших хэрэгтэй. Ингэснээр та 80-90 насалж чадна. Таны эрүүл мэнд бол таньд байгаа хамгийн чухал зүйл. Эрүүл байхын тулд амьдралынхаа туршид зөв дадлуудыг хэрэгжүүлэх нь чухал.

ШУДАРГА БАЙХ- Таны эзэмшвэл зохих зургаа дахь дадал бол шулуун шударга байх явдал. Эцэст нь хэлэхэд амьдрал бол ямар нэг материаллаг зүйлээс илүү чухал зүйл юм. Шулуун шударга занг бодит зарчим болгон хийж байгаа бүх зүйлдээ зориулах хэрэгтэй. Өөрөө өөртөө болон эргэн тойрондоо бодитой байх нь чухал. Өөртөө тодорхой үнэт зүйлийг бий болгож, үнэт зүйлээрээ өөрийгөө бүрдүүлэх хэрэгтэй. Өөрийн гэсэн алсын харааг бүтээж, өөрийнхөө хамгийн өндөр бодит түвшинд хүрэх амьдралаар амьдрах хэрэгтэй. Шударга байх хандлага бол таны хөгжүүлж буй бүхий л сайн дадлуудын нэг.

ХУВИЙН САХИЛГА БАТТАЙ БАЙХДолоо дахь дадал бол бусдын хувьд ч тэр, өөрийнхөө хувьд ч тэр сахилга баттай байх явдал юм. Өөртөө сахилга баттай байж, өөртөө эзэн байж, өөрийгөө хянах чадвар нь таны хувь хүний хувьд хэгжүүлбэл зохих хамгийн чухал дадал юм. Сахилга баттай байснаар амьдралынхаа бүхий л хэсэгт амжилтанд хүрч чадна.

Зорилгод чиглэсэн байх, үр дүнд чиглэсэн байх, үйлдэлд чиглэсэн байх, хүмүүст чиглэсэн байх, эрүүл мэндэд чиглэсэн байх, шударга байх, хувийн сахилга баттай байх зэрэг эдгээр бүхий л дадлуудыг хөгжүүлэх боломжтой. Өнөөдөр та хаана байгаа тань таны дадлын үр дүн байдаг. Дадал зуршлыг гэнэт биш цаг хугацааны явцад хөгжүүлж байж, үр дүнд хүрнэ. Өнөөдөр та өөрийнхөө хувийн зан төлөвөө хэлбэржүүлж, хянаж, одооноос шийдвэр гаргаж, гайхалтай амжилтанд хүрэх дадлуудыг тодорхойлж, хөгжүүлснээр ирээдүйд бүх зүйл бүтэмжтэй байх болно. Та амжилттай хүмүүстэй адил сайн дадлуудыг хөгжүүлж чадвал та ч бас амжилтанд хүрч чадна. Ирээдүй тань ч хязгааргүй боломжуудаар дүүрэн байх болно.

Эх сурвалж:www.biznetwork.mn