• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“АДАПТ ПРОГРАММ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2019-09-19
“АДАПТ ПРОГРАММ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

      Үндэсний статистикийн хороо, “21-р зууны хөгжлийн төлөөх статистикийн түншлэл” буюу ПАРИС21 байгууллагатай хамтарсан “АДАПТ программ ашиглах нь” сэдэвт сургалт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Үндэсний статистикийн хорооны байранд зохион байгуулагдлаа. Сургалтад тус албаны Статистик, мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхбаатар хамрагдсан байна. 

    Аливаа бодлого хөтөлбөрийг тэдгээрийн хэрэгжилт биелэлтийг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлт, тоо мэдээлэлгүйгээр үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй. Энэхүү программ нь бодлого боловсруулагчид болон статистикчдад тулгардаг сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд тустай юм.