• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цахим хурал зохион байгууллаа.

2019-05-07
Цахим хурал зохион байгууллаа.

Тус алба нь Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн дарга, дэд дарга, Шуурхай удирдлагын болон Нийтийн хэв журам хамгаалах тасгийн бие бүрэлдэхүүнийг хамруулан өнөөдөр /2019.05.06/ цахим хурлыг зохион байгууллаа.

       Цахим хуралд цаг үеийн нөхцөл байдал, зарим онцлог ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, “Судалгаа, хяналтын бүртгэл” програм хангамжийг танилцуулж, тус мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох,  “Хоногийн нөхцөл байдлын мэдээ гаргахад гарч буй алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал”, “Албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх”, “Алба хаагчдын сахилга ёс зүй, дээшлүүлэх” чиглэлээр үүрэг чиглэл өгсөн.