• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Шинэ технологи

2019-03-27

5G сүлжээ

2018 онд олны ярианы сэдэв байсан 5G сүлжээ 2019 онд ч мөн технологийн салбарын онцлох чиг хандлагуудын нэг байх юм. 5G сүлжээг дэмжих хүчин чадалтай ухаалаг утаснууд 2019 оны эхний улирлаас эхлэн зах зээлд худалдаалагдах төлөвтэй байгаа бөгөөд хамгийн анхны 5G сүлжээнд ажилладаг утас бүтээх өрсөлдөөнд Самсунг, AT&T, Веризон зэрэг компаниуд зүй ёсоор багтаж байна.
4G-ээс дунджаар 23 дахин хурдан 5G сүлжээ нэвтэрсэн үед бид 8K бичлэгийг ямар нэг гацалтгүйгээр үзэж, HD киног хэдхэн секундэд татдаг болно хэмээн салбарын судлаачид онцолжээ. Аудит болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Deloitte компанийн тооцож байгаагаар
2019 онд дор хаяж 25 үүрэн холбооны оператор 5G сүлжээг нэвтрүүлэх бөгөөд мөн 2019 онд 1 сая орчим 5G сүлжээг дэмждэг гар утас худалдаалагдана гэж тооцоолжээ. Сонирхуулахад тус компани 2019 онд 1.5 тэрбум “энгийн” ухаалаг утас худалдаалагдана гэж тооцсон байна.

Синхрон орчуулгын технологи, төхөөрөмж

Технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох "Гүүгл"  компани шууд аман орчуулга хийх боломжтой цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулжээ. "Гүүгл" компани нь интернет хайлтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өөрийн техник хангамжийн бүтээгдэхүүнүүдэд бүрэн өөрчлөлт эргэлтийг хийсээр байгаа билээ. 2018 оны 10 дугаар сарын 4-ны өдөр Сан-Франциско хотод болсон үйл ажиллагааны үеэр "Pixel Buds" гэдэг нэртэй, 40 хэлний хооронд орчуулга хийх боломжтой чихэвчээ танилцуулсан байна.

Уг  чихэвч нь "Гүүгл" компанийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг утаснуудтай утасгүйгээр холбогдох бөгөөд хамгийн гол нь жилийн өмнө гаргасан, виртуаль дуу хоолойгоор хүнтэй харилцдаг хувийн туслагч систем болох "Google Assistant" руу хандах боломжтой юм. Энэхүү програм хангамжийн тусламжтайгаар чихэвч нь 40 хэлээр шууд орчуулгыг хурдан шуурхай хийх чадалтай гэнэ. 

"Pixel Buds" чихэвч нь 159 ам.долларын үнэтэй бөгөөд зай хураагуур нь 5 цаг ажиллах ба саван доторх цэнэглэгчээр дахин цэнэглэх боломжтой. 

                                                               Шинэ үеийн дүрсний чанарыг тодорхойлох 4K UHD технологи гэж юу вэ?

Телевизорийн үзүүлэлт дунд 3D, Led, Lcd, Oled, плазма гээд олон үгнүүд байдаг. Харин 4K UHD гэдэг үг энэ оны хамгийн их моодонд орсон үгний тоонд орж байна. UHD буюу Ultra High Definition дэлгэцний дүрсний чанарыг илтгэх шинэ технологи.Энэ үзүүлэлт зөвхөн телевизор, кинотой холбоотой ч биш зургийн аппарат, ухаалаг утас, таблет, компьютерийн дэлгэцэн дээр хүртэл яригдаж байна.

Тэгвэл 4K гэж яг юу вэ?

Хамгийн энгийнээр тайлбарлахад 4K UHD телевизор нь 1080p Full HD телевизороос 4 дахин илүү нягтралтай дүрсийг гаргадаг. UHD зурагт нь 4K UHD (2160p) болон 8K UHD (4320p) гэсэн хоёр төрлийн дижитал видео форматтай байдаг. Энэ форматыг NHK – ийн шинжлэх ухаан технологийн судалгааны лабораториос тодорхойлж гарган баталгаажуулсан байдаг. Энэ нь деталиудыг илүү нарийн дүрсэлж, илүү чанартай бараг л фото зураг шиг натурал уусалттай, илүү бодитой дүрсийг гаргадаг.