• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2020-11-10
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн багийн боловсруулсан “Коронавируст халдвар /COVID-19/-ын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалт энэ оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж эхэллээ. Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран явуулж байгаа бөгөөд алба хаагчид сургалтад хамрагдсанаар коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэл, эмчилгээний арга зүйн талаар тодорхой мэдлэг, чадвар эзэмшихээс гадна тэдний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь сунгагдах юм.

Сургалтад Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмших сургалт 2 өдрийн турш үргэлжилнэ.