• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДАД ЯВУУЛСАН ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ, ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-11-04
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДАД ЯВУУЛСАН ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ, ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл хотын хэмжээнд зорчигч, тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус, троллейбуснуудад суурилуулсан хяналтын камерын ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтын нэгдсэн дүнг танилцуулах, хэлэлцэх уулзалт, зөвөлгөөнийг өнөөдөр /2020.11.03/ зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн , Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар Смарт карт”  ХХК-ий удирдлага болон бусад алба хаагчид оролцсон юм.  

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч нарын баталсан удирдамжийн дагуу Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран үзлэг, шалгалтын ажлыг энэ оны 09 дүгээр сарын 17 өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Үзлэг шалгалтанд нийт 20 аж ахуйн нэгжийн 23 авто баазын 1202 автобус хамрагдсан бөгөөд 666 зөрчил, дутагдал илэрсэн юм. Уулзалт, зөвлөгөөний үр дүнд зөрчил, дутагдал заагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх зөрчлөө арилган Нийслэлийн цагдаагийн удирдах газарт танилцуулахаар шийдвэрлэсэн байна.  

Аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх зөрчил, дутагдалыг арилгаснаар халаасны хулгайн гэмт хэрэг 20-25 хувиар буурах юм.

Эх сурвалж: https://police.gov.mn/