• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

"Ёс суртахуун-Төлөвшил хандлага" сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа

2020-11-03

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвөөс “Ёс суртахуун-Төлөвшил хандлага" сэдэвт цахим сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Сургалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын сахилгын шийтгэлтэй алба хаагчдыг хамруулсан бөгөөд дээрх сургалтад хамрагдсанаар алба хаагчдын сахилга, ёс суртахууныг дээшлүүлэх, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, үйл ажиллагаандаа алдаа дутагдал давтан гаргахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.