• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардууллаа

2020-11-03
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардууллаа

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.11.02/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д зохион байгуулагдлаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж болон алба хаагчид оролцсон юм.

Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган онц ноцтой гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож ажилласан 1 алба хаагчийг хугацааны өмнө “Хошууч” цолоор, 10 алба хаагчийг “Цагдаагийн алдар”, 6 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр тус тус шагнаж, урамшууллаа.

Шагнагдсан алба хаагчдын цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.