• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА-ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-31
“ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА-ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллагатай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа-хохирогч төвтэй хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалт нь энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд Эрүүгийн цагдаагийн алба болон харьяа нутаг дэвсгэрийн нэгжүүдийн эрүүгийн мөрдөгч, хороо хариуцсан хэсгийн бацаагч зэрэг 30 алба хаагчийг хамрагдлаа.

Дээрх сургалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хохирогч төвтэй хандлагыг бий болгох улмаар цагдаа болон прокурорын байгууллагын алба хаагчдын хохирогч хамгааллын ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьсон юм.