• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Төрийн албан хаагчийн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа

2020-10-22
“Төрийн албан хаагчийн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Байрандаа бүү зогс” номын зохиогч, лектор Б.Мөнх-Эрдэнийг урьж “Төрийн албан хаагчийн хариуцлага” сэдэвт сургалтыг өнөөдөр /2020.10.22/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа.