• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБАНЫ ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-10-09
АЛБАНЫ ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН  ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус албаны 2020 оны III улирлын тайлангийн хурлыг өнөөдөр /2020.10.09/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд цахимаар зохион байгууллаа. Хурлыг нээж Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга,  цагдаагийн хурандаа Ж.Буянбат үг хэлж, хөтөлбөрийн дагуу Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа “Албаны 2020 оны III улирлын үйл ажиллагааны тайлан” илтгэл тавив.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын болон тус албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг хэлэлцэж, албаны даргаас цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар үүрэг, ажлын чиглэл өгсөн. Хуралд албаны харьяа 43 нэгжийн 469 алба хаагч оролцлоо.

           Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/796 дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын 2020 оны “Буудлага”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан тус албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн сүлжээ хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Б.Золбоо, Холбооны хэлтсийн хөдөлгөөнт холбооны техникч, цагдаагийн дэд ахлагч Н.Бат-Очир, Техник ашиглалтын хэлтсийн телехяналтын ашиглалт хариуцсан инженер, цагдаагийн дэслэгч С.Төгөлдөр нарыг “Хүндэт жуух” бичгээр шагнагдсаныг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.