• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГА АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020-08-25
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГА  АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

     Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо нар тус албаны Мэдээллийн технологи, холбооны төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай /2020.08.24/ танилцаж, алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

     Арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагуудаас анх удаа “Цахим гарын үсгийг нэвтрүүлэх”, “Албан ёсны лицензтэй болох хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, “Үүлэн технологи нэвтрүүлэх”, “Үйлчилгээг цахимжуулах”, мэдээллийн систем, программ хангамжуудыг шинэчлэх, техник, технологийг өргөтгөх, мөн яаралтай тусламжийн үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй, үнэ төлбөргүй, шуурхай хүргэх,  дуудлага, мэдээллийг бүрэн хүлээн авч, дамжуулах, дээд шатны байгууллага, албан тушаалтныг мэдээллээр хангах, дуудлагын шийдвэрлэлт, үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулсан шинэлэг ажил, арга хэмжээг танилцуулав.

     Цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын радио холбоог тоон технологийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчлэх, “Дижитал шилжилт” хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, инженер, техникийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадварлаг хүний нөөцийг ажиллуулах, шуурхай удирдлага, зохицуулалтыг улам төгөлдөржүүлэх зэрэг үйл ажиллагааны бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн мэндчилгээг уламжлан, санаачлагатай, үр дүнтэй ажиллаж байгаад  талархал дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.