• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2020-07-10
АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй, тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг Хууль, зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж, цол олгосныг тус албаны дарга, зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн ерөнхий зохицууулагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Мягмарсүрэн;

 “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Л.Батболд;

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /102/-ийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахмад Л.Чинбат;

Мөн төвийн Техник ашиглалтын хэлтсийн Телехяналт ашиглалтын тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Болор-Эрдэнэ нарын 3 алба хаагч;

"Хүндэт жуух" бичгээр Захиргааны удирдлагын хэлтсийн сургалт, соён гэгээрүүлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Билгүүн нарын 10 алба хаагч;

Хугацааны “цагдаагийн хошууч” цолоор Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн өгөгдлийн сан хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Ж.Хатанзориг нарын 4 алба хаагч;

Хугацааны “цагдаагийн ахмад” цолоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн программ хангамж хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оргил нарын 2 алба хаагч;

Хугацааны “цагдаагийн ахлах дэслэгч” цолоор Статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Тамир,  Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн тусгай шуудангийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Энхтуяа нарын 7 алба хаагч;

“Цагдаагийн дэслэгч” цолоор  Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн компьютерийн засвар хариуцсан инженер, цагдаагийн дэд ахлагч Э.Батзориг нарт цолны мөрдэсийг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Цагдаагийн цол, шагналаар шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

---ооОоо---