• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АЛБА ХААГЧДИЙГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

2020-04-27
АЛБА ХААГЧДИЙГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Шинэ короновирус COVID-19-ын халдварын тархалтаас  урьдчилан сэргийлэх, хамгаалалтын  үйл ажиллагааг зохион  байгуулах,  бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой болон өндөр эрсдэлтэй  нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.

"Цагдаагийн гавъяа" тэмдэг, мөнгөн шагналаар тус албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн хөдөлгөөнт холбоо хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахмад Х.Сэвжид; 

"Хүндэт жуух", мөнгөн шагналаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Телехяналтын ашиглалтын тасгийн телехяналтын ашиглалт хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч Г.Марал-эрдэнэ;

"Мөнгөн шагнал"-аар Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн радио холбооны ахлах инженер, цагдаагийн хошууч Б.Энхтөр, цагдаагийн хошууч Г.Мөнххайрхан нарт шагналыг гардуулан өгөв.