• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Э.Энхболд: Нийслэлийн бүх товчоон дээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон

2020-04-22
Э.Энхболд: Нийслэлийн бүх товчоон дээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон

Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг өчигдөр орой 21:00 цагт бүрэн хаах шийдвэр гаргаж, хэрэгжүүлээд байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд: "Сэлэнгэ, Дархан-Уулаас бусад аймгаас ирэх тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй, Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай, Өлзийт, Баруунтуруун, Эмээлт, Гүнтийн товчоод болон 361-ийн гарам дээр хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан юм. Өчигдөр 01:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийг асуумж авч нэвтрүүллээ. Үүнээс хойш нийслэл хот руу тээврийн хэрэгслийг нэвтрүүлээгүй. Тиймээс ард иргэд коронавирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалж, орон гэртээ оршин суугаа газраа хязгаарлалтын дэглэмийг барих шаардлагатай байна" гэв.

 

Эх сурвалж: www.arslan.mn