• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Алба хаагчид “Цус хандивлах” аянд нэгдлээ.

2020-02-28
Алба хаагчид “Цус хандивлах” аянд нэгдлээ.

Дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй шинэ коронавирусын эрсдэл, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоосон энэ үед цусны хомсдол үүсэх эрсдэл өндөр байгаа билээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагчид “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” уриан дор сайн дурын “Цус хандивлах” аянд /2020.02.28/  нэгдлээ.

Эрүүл мэндийн яамны харъяа “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран уг аяныг 5 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ удаад 30 гаруй алба хаагчид тодорхой цагийн хуваарийн дагуу ирж цусаа хандивлав.