• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаагийн байгууллага 44 ширхэг таблет хүлээн авлаа

2020-01-10
Цагдаагийн байгууллага 44 ширхэг таблет хүлээн авлаа

Цагдаагийн ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар “Малын гэрчилгээний цахим систем”-ийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд улсын хэмжээнд цахим системийг нэвтрүүлэхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 332 сумдын нийт 2200 орчим малын эмч нарт болон цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгуулж, системд хандах эрхийг олгож,  хяналт шалгалтын ажиллагааг явуулж эхлээд байна.

Орон нутгийн авто зам дагуу хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалт хийхэд зориулж Солонгос улсад үйлдвэрлэсэн SAMSUNG маркын 44 ширхэг таблетыг Мал эмнэлэгийн ерөнхий газраас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу  тендер зохион байгуулж, аж ахуйн нэгжийг шалгаруулан худалдан авч, өнөөдөр /2020.01.10/ цагдаагийн байгуулагад гардуулан  өглөө.